
Онцлог сериал
Яаж зүрхэлж байна аа?!
«Яаж зүрхэлж байна аа!?» бол Ци Инжүний ижил нэртэй туужаас сэдэвлэн бүтээсэн, iQIYI-ийн түүхэн, хувцаслалттай, цаг хугацаагаар аялсан улс төрийн инээдмийн цуврал юм. Гол дүрүүдэд Ван Чүран («Энх амгалангийн дуулал», «Хамгийн урт амлалт») болон Чөн Лэй («Түүн рүү хийсэн миний аялал», «Зүрхээ дага») нар тогложээ. Ажлын талбарт дөнгөж хөл тавьж буй Ван Цүйхуа санамсаргүй байдлаар өөр ертөнцөд шилжсэн тухай өгүүлдэг романы үйл явдал дунд орж, тэндээ өөр нэгэн цаг хугацаагаар аялагч Жан Сантай уулзана. Нэг нь ажлын талбарт хувь тавилантайгаа тэмцэж яваа шинэхэн ажилтан бол нөгөөх нь өөрийн амжилт, хүч чадлаа нуун арван жилийн турш чимээгүй амьдарсан дарангуйлагч хаан юм. Тэд зохиолын өрнөлийг урьдчилан мэдэж байгаа давуу талаа ашиглан, амьд үлдэхийн тулд хэд хэдэн стратегийн маневр хийж эхэлнэ. Туршилтын үр дүнд туслах эмэгтэй дүр болох Шэ Юн-эр нь бүр доод түвшний түүхийн ертөнцөөс ирсэн аялагч болох нь тогтоогдоно. Ван Цүйхуа, Жан Сан нар ган гачигт тэсвэртэй үр тариаг урьдчилан бэлтгэж, авьяаслаг хүмүүсийг элсүүлэн, хилийн бүсийг тогтворжуулж, Шэ Юн-эрийг өөртөө татахын зэрэгцээ Дуань гүнг ялна. Ялалт ойрхон байгаа мэт санагдах боловч Сяхоу Дань (Жан Сан) удаан хугацааны турш эдгэшгүй толгойн өвчнөөр шаналдаг. Энэ үед л Юй Ваньинь (Ван Цүйхуа) нэрээ нууцалсан зочин тэдний зөвхөн нэг нь л амьд үлдэж чадна гэж эртнээс зөгнөснийг ухаарна. Сяхоу Дань урьд нь түүний амийг өршөөхдөө амьд үлдэх хамгийн сайн боломжоо алдсан байв. Одоо Юй Ваньинь Сяхоу Данийг аврахын тулд яг ижил сонголтыг хийнэ. Сул дорой Цян улс Их Ся улсыг мөхөөхийн тулд алуурчдыг ойр ойрхон илгээдэг. Хэлгүй алуурчин Сяхоу Данийг хордуулахыг завдах үед Юй Ваньинь хорыг хороор тайлах арга хэрэглэж, түүний толгойн өвчнийг анагаан амийг нь авардаг. Эцэст нь Юй Ваньинь, Сяхоу Дань нар хоёулаа амьд үлдэж, өөрсдийн цуцалтгүй зүтгэлээр цогцлоосон цэцэглэн хөгжсөн эрин үеийг хамтдаа гэрчилнэ. Уг цувралыг iQIYI International (iQ.com) платформоор үзэх боломжтой.
Үргэлжлүүлэн унших
Онцлог сериал
Багны цаадах хайр дурлал
Юүюү чинээлэг, халуун дулаан гэр бүлд өссөн боловч арван настайд нь эмгэнэлт явдал тохиолдож, ээж нь өндрөөс унаж нас баран, аав нь шоронд оржээ. Арван жилийн дараа Юүюү энэ бүхнийг Ан Гошюань гэгч зохион байгуулсныг олж мэджээ. Уурандаа тэрээр өшөөгөө авахаар очсон боловч бүтэлгүйтэж, Ан Гошюаний хүү Чи Дуныг санамсаргүйгээр сохолно. Үүний хариуд Чи Дун түүнийг хайр найргүй далайд хаядаг. Гайхамшгаар Юүюүг Юань Би асрамжийн газрын хатагтай Ю аварч, гадаад руу явуулдаг. Чи Дун нь Ан Гошюаний бус хууль бус хүү байсан тул хэзээ ч хайр халамж үзэж байгаагүй бөгөөд хараагүй болсныхоо дараа бүрмөсөн хаягджээ. Гэсэн ч тэрээр асар их хүсэл зоригоороо бусдын адил амьдарч сурсан бөгөөд эцэст нь Ан Гошюаний Шиняо групптэй өрсөлдөхүйц өөрийн компанийг байгуулдаг. Таван жилийн дараа Юүюү шилдэг архитектур дизайнер болж, "Чи Гэгэ" гэх хуурамч нэрээр эх орондоо ирнэ. Томоохон компаниуд, тэр дундаа Чи Дуны компани түүнийг ажилд авахаар өрсөлдөнө. Тэрээр өшөө авахын тулд түүнийг шат гишгүүр болгон ашиглахаар төлөвлөж, хамтран ажиллаж байгаа дүр эсгэнэ. Гэвч тэдний ээдрээтэй өнгөрсөн түүх сөхөгдөх тусам Чи Дуны зорилго Шиняо группыг өвлөн авах биш гэдгийг Юүюү ойлгож эхэлнэ. Үнэндээ түүний ээж ч бас Ан Гошюаний уршгаар нас барсан бөгөөд тэрээр Ан-ы гэр бүлд Юүюүтэй адил өшөө авах зорилгоор буцаж ирсэн байв. Эцэст нь тэр хоёр баг өмсөхөө больж, Ан Гошюанийг унагахын тулд хүчээ нэгтгэнэ. Гэвч сүүдэрт нуугдсан, үүнээс ч илүү хүчтэй дайсан хөдөлж эхэлсэн байлаа...
Үргэлжлүүлэн унших

Онцлог сериал
Цорын ганц
«Цорын ганц» (2021) хятадын олон ангит кино нь «Үүрд хамтдаа» цувралын адил Мо Бао Фэй Баогийн «И Шэн И Ши Мэй Жэнь Гү» хэмээх содоноос содон хайрын тухай өгүүлэх романаас сэдэвлэн бүтээгджээ. Энэхүү бүтээлд өнгөрсөн амьдралынхаа дурсамжийг хадгалан үлдсэн бөгөөд өмнөх насандаа түүнийг бүхий л зүрх сэтгэлээрээ хайрлаж, хүндэлдэг байсан ч гэрлэж чадаагүй тэрхүү залууг хүлээх дуу оруулагч бүсгүйн түүхийг өгүүлдэг. Киноны үйл явдалд угсаа залгамжлах хунтайжийн сүйт бүсгүй болох Цуй Ши-ийг (Бай Лу) гэр бүлийнхэн нь сурч боловсроосой хэмээн Наньчэний залуу ван Жоу Шэнчэний (Жэнь Жялүнь) ордон руу шавь болгон илгээдэг. Цуй Ши-и тэнд байх хугацаандаа өөрийн мэдэлгүй Жоу Шэнчэнд дурлана. Тэдний харилцаа улам дотноссон ч хоёул бие биеэ гэх сэтгэлээ ёс журамд захируулан барьж байв. Хожим нь Цуй Ши-и хүчээр хунтайжтай гэрлэхээс өөр аргагүйд хүрдэг. Энэ хооронд Жоу Шэнчэн дайны талбарт цэргээ удирдан тулалдаж явахдаа хүнд бэртэж, Цуй Ши-ид эцсийн үгээ үлдээгээд харамсалтайгаар амь үрэгддэг.
Үргэлжлүүлэн унших
Онцлог сериал
Хаш эрдэнийн эрэлд
“Хаш эрдэнийн эрэлд” бол Жан Линхэ (“Шөтгөр ба дагинын хайр”, “Куннин ордны түүх”), Тянь Шивэй (“Шинэ амьдралын эхлэл”, “Хөөрхөн бид”) болон Кон Шюэ-эр, Дэн Кай, Ли Чин, Юй Жунли нарын тоглосон түүхэн, хайр дурлалын драм юм. Мөн Рэн Хао тусгай зочноор, Лю Линь, Янь Икуань, Юэ Ян нар тусгай гол дүрүүдэд оролцон тоглосон бөгөөд Ду Чүнь, Тань Кай, Мао Линьлинь нар тусгайлан зочилж, Е Зүшинь, Юй Ян нар ч мөн оролцон тогложээ. Энэхүү драм нь махны худалдагчийн охин Фань Чаню болон ямба хэргэмээ алдсан маркиз Шье Жөн нарын цасан шуурган дунд хувь тавилангаар учрах түүхийг өгүүлнэ. Өнчин хоцорсон охин өөрийн гэсэн гэр бүлийн тэргүүн болохыг хүсэх бөгөөд харин хуурамч нэрээр амьдарч буй залуу 17 жилийн өмнөх цусан өшөөгөө авахаар тэмүүлнэ. Өөр өөрийн гэсэн зорилготой тэд ашиг сонирхлын үүднээс гэрлэсэн ч энэ нь яваандаа жинхэнэ хайр болон хувирна. Харилцан ашиг тустай эхэлсэн харилцаа нь чин сэтгэлийн хайр болон цэцэглэх боловч тэрхүү хайр нь удалгүй цуст дайныг дагуулж, хосуудыг хагацахад хүргэдэг. Фань Чаню махны хутгаа барин гэр бүл, нөхөр, шударга ёсны эрэлд дайны талбар руу мордоно. Шье Жөн өөрийн жинхэнэ нэрээ эргүүлэн авч, эх орон, хайртай хүн, үнэнийг хамгаалахын тулд цуцашгүй маркизын хувиар тулалдана. Эцэст нь тэд үхлээс үл айн дайны талбарт мөр зэрэгцэн тулалдаж, эрх мэдэлд үл бөхийн үнэнийг илчилж, анхны зорилгоо марталгүйгээр эх орондоо эргэн ирнэ. Энэхүү драмыг iQIYI International (iQ.com) сувгаар онлайнаар дамжуулах болно.
Үргэлжлүүлэн унших
Онцлог сериал
Гэр бүлийн өв залгамжлал
Хуй Кайдун найруулж (Яньши ордны түүх, Өвлийн бегони), Гао Сюань, Жэнь Баорү (Төгс бус хохирогч) нарын зохиолыг нь бичсэн тус цувралын гол дүрд Ян Зи (Урагшаа, Кальмар!, Баяр хөөрийн дуулал), Хань Дунжүнь (Чанжин нуурын тулалдаан, Миний ард түмэн, миний эх орон) нар тоглож, Фү Далон (Чин гүрэн II), У Мянь (Шанхайн гэр бүл), Тянь Сяожиэ (Урт шөнө) нар туслах дүр бүтээжээ. Энэхүү бүтээл нь Хятадын Хүйжөү бэхний соёлыг харуулсан анхны түүхэн өмсгөлтэй драм юм. Мин гүрний дунд үед бэхний татвартай холбоотой дуулиан дэгдэж, Хүйжөүгийн бэхний үйлдвэрлэлийг ганхуулснаар олон зуун жилийн түүхтэй Ли овогтны нэр хүнд унана. Ли овогтныхны нэр хүнд унах үед Ло овогтнууд гарч ирэх боловч удалгүй улс төрийн орооцолдооны улмаас мөн л сүйрнэ. Цаг хугацаа өнгөрөхөд Ли овгийн наймдугаар салбарын бага охин Ли Жэнь амиа тэжээхийн тулд бэх хийх замыг сонгоно. Тэрээр авьяас чадвар, шаргуу хөдөлмөрөөрөө Хүйжөүгийн бэхний салбарт цахиур хагалах болно. Ло овгийн хоёр дахь хүү Ло Вэньцянь гэр бүлийнхээ хөрөнгө чинээг сэргээхээр хуйвалдаж, бэхний салбарыг ганцаараа доргионо. Ли Жэнь, Ло Вэньцянь нар хамтран шинээр гарч ирж буй Тянь Могийн гэр бүлтэй ухаанаараа уралдаж, эцэст нь Ли гэр бүлийг хуучин алдар нэрд нь хүргэнэ. Далайн худалдаа дахин нээгдэж, гадаад бэхний зах зээлээс сорилтууд тулгарах үед Ли Жэнь Хүйжөүгийн бэхийг "Дэлхийн хамгийн шилдэг бэх" болгох дээд зэрэглэлийн бэхийг үйлдвэрлэдэг. Эцэст нь Ли Жэнь, Ло Вэньцянь нар хос болж, Хүйжөү бэхийг хойч үедээ өвлүүлэн үлдээж, сурталчлахын тулд хамтдаа зүтгэнэ. Тус драмыг iQIYI International (iQ.com) платформоор үзэх боломжтой.
Үргэлжлүүлэн уншихБүтэн сериал (7)
Бүгд →Богино сериал (26)
Бүгд →
35 анги
62 анги
56 анги
56 анги
67 анги
90 анги
63 анги
60 анги
80 анги
70 анги
70 анги
79 анги